Бидний тухай
Эрхэм зорилго
Монголчууд эрт дээр үеэс эхлэн дэлхийн өнцөг булан бүрээс тансаг, чамин, өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг Торгоны замаар тээвэрлэн, язгууртнуудынхаа хэрэглээнд зориулж, дэлхийн гоо зүй, тансаг амьдралын соёлын хэв маягийг амьдралынхаа нэгэн хэсэг болгон өвлүүлж ирсэн ард түмэн билээ.
Elite Contour House нь энэхүү тансаг байдал, luxury өндөр зэрэглэлийн өв соёлыг орчин үеийн элит нийгэмд зориулан дахин амилуулaхад хувь нэмрээ оруулж, дэлхийн өнөө цагийн загварын трэндийг бий болгож буй ховор, онцгой бүтээгдэхүүнүүдийг үйлчлүүлэгчиддээ хүргэх, тансаг амьдралын үүд хаалгыг сонгодог түвшинд нээх эрхэм зорилготойгоор үүсгэн байгуулагдсан юм.
Elite Contour Fashion Boutique нь Итали, Франц, Герман зэрэг Европын улсаас албан ёсны, гарал үүслийн баталгаатай luxury брэнд бүтээгдэхүүнийг нийлүүлж, тансаг хэрэглээний салбарт тасралтгүй 10 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна
ELITE CONTOUR – ELITE CONTOUR – MONGOLIA’S DISTINGUISHED BOUTIQUE FOR LUXURY STYLING, ART, AND FASHION
2015 оноос хойш Elite Contour нь Монгол дахь luxury fashion болон personal shopping үйлчилгээний өнгө төрхийг шинэчилж, дэлхийн хамгийн нэр хүндтэй олон улсын брэндүүдийг нэг дор цогцлоон, хэрэглэгчдэд хүргэж ирсэн. Манай мэргэшсэн стилистүүд, загварын мэргэжилтнүүдийн баг нь Hermès, Chanel, Christian Dior, Louis Vuitton, Prada зэрэг дэлхийн алдартай брэндүүдийг хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ тусгайлан санал болгодог.
Мөн бид The Attico, Magda Butrym, Taller Marmo, The Row, Bottega Veneta, Loro Piana, Toteme зэрэг quiet luxury брэндүүдийг онцгойлон сонгож, 1,000 гаруй өндөр зэрэглэлийн үйлчлүүлэгчдэд үйлчилж байна.
