top of page

БАРАА БУЦААХ/ СОЛИХ ЖУРАМ

Альфа Корп ХХК (цаашид “Байгууллага” гэх)-ийн “Elite Contour Fashion Boutique” нь Итали, Франц, Герман зэрэг Европын улсуудын албан ёсны оригинал luxury бүтээгдэхүүнийг нийлүүлдэг бөгөөд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн дараах солих эсвэл буцаах журам мөрдөн ажилладаг.

Luxury бүтээгдэхүүний онцлог

  • Манай борлуулж буй бүх luxury бүтээгдэхүүн нь дэлхийд алдартай брэндүүдийн чанарын баталгаатай, оригинал бараа бөгөөд буцаах болон солих нөхцөл хязгаарлагдмал байдаг.

  • Буцаалт болон солих нөхцөл нь зөвхөн худалдан авалт хийснээс хойших 72 цаг дотор хамаарахыг анхаарна уу.

  • Luxury бүтээгдэхүүнийг ярлиг дээрх зааварчилгааны дагуу ашиглаж, цэвэрлэж, хадгалаагүйгээс болсон аливаа тохиолдолд ямар ч солих эсвэл буцаах боломжгүй.

Бараа Солих Нөхцөл

  • Солих хугацаа: Худалдан авсан барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор өнгө, загвар, эсвэл үнийн дүндээ тохирсон бусад бараа, бүтээгдэхүүнээр солиулж болно.

  • Солих процесс: Хэрэглэгч нь байгууллагын Ривер Гарден салбарт биечлэн ирж солиулах барааг хүлээлгэн өгнө. Дэлгүүрийн менежер барааны бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байдлыг шалгаж хүлээн авна.

  • Шимтгэл ба зардал: Солилцоо хийхэд ямар нэгэн нэмэлт төлбөргүй бөгөөд солиулж авах барааны үнийн зөрүүг хэрэглэгч нэмж төлнө. Хэрэв солиулж авсан барааны үнэ дутсан тохиолдолд зөрүү төлбөрийг Store Credit буюу дараагийн худалдан авалтаас хасна.

  • Бараа солих боломжгүй нөхцөл:

    • Барааг өмсөж, хэрэглэсэн.

    • Шошго, лац хөндсөн, сав баглаа боодлыг гэмтээсэн.

    • Хэрэглэгчийн буруутай үйлдэл, тээвэрлэлтээс хамааран ямар нэгэн байдлаар гэмтсэн (урагдсан, хөвөрсөн, товч унасан, сэтэрсэн, зурагдсан гэх мэт.).

    • Дотоор хувцас, оймс, майк, тирко зэрэг дотуур хэрэглээний хувцас хэрэглэл болон үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнийг буцаалт хийгдэхгүй.

    • Хямдралтай болон тусгай нөхцөлтэй бараа.

Бараа Буцаах Нөхцөл

  • Буцаах хугацаа: Худалдан авсан барааг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор буцаах хүсэлт гаргах боломжтой. Бүтээгдэхүүний шошго, лац хөндөөгүй, таслаагүй, өмсөж ашиглаагүй нөхцөлд буцаах боломжтой.

  • Буцаах процесс: Хэрэглэгч нь байгууллагын Ривер Гарден салбарт биечлэн ирж буцаах барааг хүлээлгэн өгнө. Менежер нь бараа бүтээгдэхүүн болон түүний хайрцаг, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээж авна.

  • Бараа буцаах боломжгүй нөхцөл:

    • Барааг өмсөж, хэрэглэсэн.

    • Шошго, лац хөндсөн, сав баглаа боодлыг гэмтээсэн.

    • Хэрэглэгчийн буруутай үйлдэл, тээвэрлэлтээс хамааран ямар нэгэн байдлаар гэмтсэн (урагдсан, хөвөрсөн, товч унасан, сэтэрсэн, зурагдсан гэх мэт.).

    • Дотоор хувцас, оймс, майк, тирко зэрэг дотуур хэрэглээний хувцас хэрэглэл болон үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнийг буцаалт хийгдэхгүй.

    • Хямдралтай болон тусгай нөхцөлтэй бараа.

  • Store Credit: Буцаасан барааны үнийн дүнг хэрэглэгчийн нэр дээр Store Credit буюу дараагийн худалдан авалтаас хасна.

VIP үйлчлүүлэгчдэд зориулсан нэмэлт нөхцөл

  • VIP гишүүдэд зориулсан уян хатан нөхцөлтэй солих үйлчилгээг тусгай нөхцөл байж болно.

  • Тусгай нөхцөл нь тухайн худалдан авагчийн худалдан авалтын түүх, гишүүнчлэлийн түвшнээс хамаарна.

Холбоо барих

Тусгай асуулт болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 72727373 дугаарт Дав -Ням гарагийн 10:00 – 20:00 цагийн хооронд хандана уу.

bottom of page