top of page

Хувийн мэдээлэл хадгалах журам

Сайн байна уу? Альфа Корп ХХК-ийн цахим веб сайт www.elitecontour.mn (Цаашид “Үйлчилгээ”) -д тавтай морилно уу. Энэхүү нууцлалын баталгаа нь www.elitecontour.mn веб сайтад нэвтрэх, бүртгэл үүсгэх, бараа бүтээгдэхүүнтэй танилцах, захиалга өгөх гэх мэт онлайн Luxury ангиллын бараа бүтээгдэхүүний дэлгүүрийг ашигласны үр дүнд бий болох мэдээллийг хэрхэн цуглуулах, хамгаалах, задруулах талаар тайлбарладаг.

Бид таны мэдээллийг хүргэлт хийх болон үйлчилгээгээ сайжруулахад ашигладаг. Онлайн дэлгүүрт бүртгүүлж, үйлчилгээг ашигласнаар та энэхүү баталгааны дагуу мэдээлэл цуглуулах болон ашиглахыг зөвшөөрсөнд тооцно.

Мэдээлэл цуглуулах

  • www.elitecontour.mn цахим систем нь иргэн, хуулийн этгээд /цаашид “Хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна. 

  • Хэрэглэгч гэдэг нь www.elitecontour.mn веб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээд юм.

  • Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

  • Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед мэдээлэл системд хадгалагдана. Үүнд:  

  • И-мэйл хаяг

  • Овог нэр

  • Утасны дугаар

  • Төрсөн өдөр

  • Хүйс 

  • Улс

  • Өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүдийг хэрэглэгч “Хувийн мэдээлэл” хэсгээр бүртгэж хадгалдаг.

  • Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл системд хадгалагдана. Үүнд:

  • Таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт

  • Хэрэглэгч FACEBOOK хаягаар www.elitecontour.mn худалдааны системд бүртгэл үүсгэсэн бол хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар манай хэрэглэгч болно.

  • Хэрэглэгчээр бүртгэгдсэнээр хэрэглэгч нь бүртгэлийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон компаниас хамтран ажиллах гуравдагч этгээдтэй хуваалцах зөвшөөрлийг www.elitecontour.mn -д олгосонд тооцно. 

  • Тодруулбал, таны захиалгын явцад үүссэн мэдээллийг бид хамтран ажиллагч “Хүргэлтийн компанид” хуваалцах бөгөөд түүний дагуу таны бараа бүтээгдэхүүн хүргэгдэх нөхцөл бүрдэнэ.

Мэдээлэл ашиглах

Системийн үндсэн зааварчилгааны дагуу хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд www.elitecontour.mn хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

Үүнд:

  • Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: 

    • Таны гар утсанд холбогдох, 

    • Цахим шууданд мэдээлэл илгээх, 

    • Хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт

  • Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх

  • Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх

  • Техникийн засвар хийх

  • Системийн судалгаа ба хяналтад зориулж ашиглах (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт)

  • Хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, хямдралын мэдээллийг хүргэх 

  • Мөн бэлэг урамшуулал, купон код гэх мэт хямдрал урамшууллын зориулалтаар тус тус ашиглана

  • Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх

www.elitecontour.mn нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй, худалдахгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй болно.

Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах

  • www.elitecontour.mn нь хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг WIX дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч нь системд нэвтрэх нэр, нууц үгийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

  • Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг www.elitecontour.mn хариуцахгүй болно. 

  • www.elitecontour.mn нь хэрэглэгчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй байдаг.

    Хэрэглэгч мэдээллээ удирдах

  • Хэрэглэгч хувийн мэдээлэл болон бусад тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.

  • Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.

  • Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээлэл системд харагдахгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.

  • Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд customer@alphacorp.mn цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 3-5 хоногийн дотор www.elitecontour.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.

Холбоо барих

Тусгай асуулт болон нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 72727373 дугаарт Дав -Ням гарагийн 10:00 – 20:00 цагийн хооронд хандана уу.

bottom of page