

SELETTI
Итали Улсын 60 жилийн түүхтэй Home Decor Brand
Албан ёсны эрхтэйгээр таны гэрт
Seletti бол 1964 онд Итали улсад байгуулагдсан интерьер, амьдралын хэв маягийн брэнд бөгөөд гэр ахуйн хэрэгсэл, тавилга, гэрэлтүүлэг, чимэглэл, ширээний хэрэгсэл зэрэг өвөрмөц, хошин өнгө аяс бүхий бүтээгдэхүүнээрээ алдартай. Урлаг, загвар, өдөр тутмын хэрэглээг хослуулсан цор ганц загвараараа ялгарч, таны орон зайг бүтээлч, сонирхолтой уур амьсгалтай болгодог.
Яагаад Seletti-г сонгох вэ?
• Итали чанар, гар урлалын нарийн хийц
• Урлаг ба загварын өвөрмөц хослол
• Дотоод засалдаа шинэ өнгө төрх нэмэх боломж

HYBRID COLLECTION
Энэхүү коллекц нь зүгээр нэг гоёл чимэг биш—хос соёлын тэнцвэрт дүрслэл, шинэ утга учир зэргийг агуулсан бүтээл юм.
Таны ширээний орон зайг Аялал, Түүх, Уран сэтгэмж-ээр дүүргэнэ. Урлаг, соёлын гүн гүнзгий нэгдлийг хослуулсан орчин үеийн бүтээлүүдийн гоёмсог илэрхийлэл юм.

KINTSUGI COLLECTION
Японы уламжлалт Kintsugi урлагийг орчин үеийн хэв маягтай хослуулсан коллекц
Материал ба хийц: Цуглуулгын эдлэлүүд нь нарийн шаазан материалаар хийгдсэн бөгөөд 24K Aлтан чимэглэлтэй.

DIESEL COLLECTION
Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн сонгодог шаазангийн хэв загваруудыг After-Party-гийн өвөрмөц өнцгөөс харж, улам бүр сүр жавхлантай болгосон тансаг цуглуулга.
Сонгодог хэв маягтай хэрнээ этгээд, өвөрмөц зан чанартай хүмүүст зориулагдсан гал тогооны ширээний бүрдэл.































