top of page

HERMES BIRKIN ЦҮНХНИЙ ТООН КОДУУД ЮУГ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

  • Mar 19
  • 1 min read

Updated: Mar 20


ree

Та хэзээ нэгэн цагт 25, 30 гэх мэт Birkin цүнхтэй салшгүй хамт байдаг эдгээр тоог юуг илэрхийлдэг юм бол гэж гайхаж байсан уу?


Энэхүү тоо нь цүнхний өргөний хэмжээг илэрхийлдэг бөгөөд 25 см-аас эхлээд 50 см хүртэл хэмжээтэй байдаг.



ree




BIRKIN BAG 25


Birkin 25 нь хамгийн жижиг хэмжээтэй нь учраас "Baby Birkin" гэж нэрийддэг. Хэдийгээр хамгийн жижиг хэмжээтэй цүнх боловч өдөр тутамдаа, онцгой үйл явдлуудад ч тохирдог хамгийн шинэлэг ховор загвар юм. 2004 оны сүүлд шинээр гарч ирсэн.








ree


BIRKIN BAG 30


Birkin 30 бол өдөр тутамдаа хэрэглэх, авч явах боломжтой бөгөөд таблет болон жижиг зөөврийн компьютер багтаадаг тул ажил хэрэгч эмэгтэйчүүдийн дунд хамгийн эрэлттэй загвар юм.








ree

BIRKIN BAG 35


Birkin 35 мини цүнхний эрин үе гараагүй байхад энэ салбарын хамгийн алдартай загвар байв. Хангалттай том хэмжээтэй Birkin 35 өдөр тутам тэр ч бүү хэл аяллын цүнх ч болох боломжтой. Энэ нь Английн жүжигчин, дуучин Jane Birkin хүсэлд нийцүүлэн хийсэн анхны Birkin-тэй харьцуулвал адил хэмжээтэй.







ree


BIRKIN BAG 40


Birkin 40-ийг ихэвчлэн аяллын цүнх болгон ашигладаг бөгөөд бүгдийг багтаадаг байдлаараа тун алдартай. Та өөрийн зөөврийн компьютер, ажлын баримт бичиг зэрэг зүйлсээ багтаах боломжтой.





МАНАЙ ELITE CONTOUR HOUSE-Т БАЙГАА ДООРХ BIRKIN ЦҮНХНҮҮДЭЭС ТА ӨӨΡΤ ТААРСАН ЦҮНХЭЭ СОНГОЖ, ӨӨРИЙН ЗАГВАРТАА ТААРУУЛАХ, ЭСВЭЛ ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОМЖТОЙ.


+Products with link


 
 
bottom of page