top of page

KHAITE: Эмэгтэйчүүдийн хүчирхэг, дэгжин хэв маяг

Updated: Mar 20

Khaite бол орчин үеийн тансаг хэв мяагийг илэрхийлсэн Америкийн брэнд бөгөөд сүүлийн үед трэнд болооод байгаа Quite Luxury трэндэд зүй ёсоор орох брэнд юм. Khaite (Кейт гэж дуудна) брэндийг 2016 онд дизайнер Catherine Holstein үүсгэн байгуулжээ. New York хотод төвтэй энэхүү тансаг загварын брэнд нь хүчирхэг байдлыг зөөлөн эмэгтэйлэг мэдрэмжтэй хослуулсан өвөрмөц өнгө аясаараа алдартай.



Khaite брэнд нь анхнаасаа цаг хугацааны шалгуур давах минималист тансаг байдал, дэгжин мэдрэмж, хөрөнгө оруулалт хийхүйц чанартай загваруудыг урлах зорилготой байсан. Тус брэндийн гол онцлог нь эрэгтэйлэг, эмэгтэйлэг хэв маягийг нарийн тэнцвэржүүлж, дээд зэрэглэлийн материал, гар аргаар урлах чанарыг эрхэмлэдэгт оршино.



The Scarlet Sweater Алдарт ноосон цамц

Khaite-ийн ноосон цамцууд ямагт тренд болдог ч, хамгийн алдартай загвар нь Scarlet Sweater. Энэхүү том хэмжээтэй, хагас онгорхой гурвалжин энгэртэй цамц нь Hailey Bieber, Katie Holmes зэрэг алдартнуудаар дамжин viral болсон.




Khaite-ийн жийнсэн өмднүүд өндөр чанартай материалаар хийгдсэн бөгөөд өндөр суудалтай, төгс эсгүүртэй байдгаараа алдартай. "Danielle" загвар нь брэндийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг бөгөөд энгийн атлаа цэмцгэр, мөнхийн тренд хэвээр байна.






Khaite-ийн анхны гар цүнхний коллекцын голлох загвар болох Lotus Вад нь өвөрмөц мушгирсан хэлбэртэй, минималист бөгөөд загварлаг Энэхүү шийдлээрээ онцлог. цүнхийг Rosie Huntington-Whiteley, Kendall Jenner зэрэг алдартнууд сонгодог.




Catherine Holstein нь New York хотод карьераа эхлүүлж, анх жижиг загварын Line гаргаж байсан ч Khaite-ийг үүсгэн байгуулснаар түүний нэр загварын ертөнцөд томоохон байр суурь эзлэх болсон. Тэрээр өнгөц трендээс ангид, удаан эдэлгээтэй, мөнхийн үнэ цэнэтэй загвар бүтээхийг зорьдог бөгөөд түүний брэнд одоо дэлхийн хамгийн том тансаг брэндүүдийн нэг болон өсөж байна.


Khaite -ын дизайнер үүсгэн байгуулагч Catherine Holstein
Khaite -ын дизайнер үүсгэн байгуулагч Catherine Holstein
KHAITE-ыг  ELITE CONTOUR HOUSE -аас
KHAITE-ыг ELITE CONTOUR HOUSE -аас

 
 
 

Comments


bottom of page