Скандинавын минималист хэв маяг TOTEME
- Elite Contour
- Mar 18
- 2 min read
Updated: Mar 20

Totême брэнд нь 2014 онд Elin Kling, Karl Lindman нарын үүсгэн байгуулсан Шведийн загварын ордон юм. Тус брэнд нь Скандинавын минималист хэв маягийг илэрхийлсэн бөгөөд тэгш хуваалт, үндсэн өнгөнүүдийн сонголттойгоороо онцлог. Өндөр чанартай материал, цаг хугацааг давсан загваруудаараа алдартай. Totême-ийн цуглуулгууд нь ямар ч хувцасны шүүгээнд амархан зохицох олон талт загваруудыг санал болгодог.

Сүүлийн жилүүдэд Totêmе нь дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, Нью-Йорк, Лондон, Копенгаген зэрэг загварын төвүүдэд өөрийн дэлгүүрүүдийг нээсэн. Тус брэнд нь байгальд ээлтэй байдалд ихээхэн ач холбогдол өгч, үйлдвэрлэлийн үйл явцдаа анхаарч, удаан эдэлгээтэй загваруудыг санал болгодог. Энэ нь орчин үеийн тансаг зэрэглэлийн хэрэглэгчдийн нарийн шаардлагад ихээхэн нийцдэг.
Totêmе-ийн хамгийн алдартай онцлох загвар бол ноос болон ноолууран пальто юм. Эдгээр пальто нь тансаг ноос, кашимерийн хольцоор хийгдсэн бөгөөд тэгш хуваалт, үндсэн өнгөнүүдийн сонголттойгоороо онцлогтой. 2022 онд ороолттой пальтогоороо олны анхаарлыг татаж ороолтыг пальтонд нэгтгэн загвар, функциональ байдлыг хослуулсанаараа шуугиан тарьсан. Пальтоны шинэлэг хийц, минималист хэв маяг нь загвар сонирхогчдын талархлыг хүлээж, олон нийтийн дунд алдаршиж, зах зээлд түүнийг дуурайсан олон хуулбарууд гарч ирсэн.
Мен signature судалтай цамц, торгон хослол зэрэг нь брендийн алдартай бүтээгдэхүүний нэг бөгөөд өдөр тутмын хувцаслалтанд тохиромжтой.
Totême брэнд нь шинэ улирлын цуглуулгадаа минималист хэв маяг, өндөр чанартай материал ашигласан цүнхнүүдийг санал болгож байна. Тухайлбал, T-Lock загварын цүнх нь тансаг арьсаар хийгдсэн, энгийн бөгөөд дэгжин хийцтэйгээрээ онцлог юм.
Мен T-Lock цүнхний шинэчлэгдсэн хувилбарууд багтжээ.
Totême брэндийн 2025 оны намрын коллекц нь минималист хэв маяг, өндөр чанартай материал ашигласан загваруудаараа онцлог юм. Энэхүү коллекцед өвөрмөц хэлбэрийн гадуур хувцас, хөнгөн ноосон эдлэл, сул эсгүүртэй хослолууд багтсан байна.
Мөн нарийн деталь, өндөр зах, өвөрмөц хэлбэртэй цүнх, гоёмсог гутал, jacquard болон guipure торон оруулга зэрэг нь намрын коллекцийг чимжээ.
Toteme брэндийн бүтээгдэхүүнүүдийг Elite Contour дэлгүүрээс өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой. Орчин үеийн минимал хэв маяг, өндөр чанар, тав тухыг хослуулсан Totême брэндийн загварлаг хувцас, аксессуаруудыг нэг дороос сонгож, еерийн хэв маягт тохируулан бүрдүүлээрэй.
Comments